Ялтсан бойлуур

Өндөр дулааныг дамжуулах үр ашиг
Тусгай нугалаат бүтэц нь шингэнийг удаанаар харьцангуй өндөр дулаан дамжуулан коэффицинттэй болгодог бөгөөд энэ нь уламжлалт дулаан солилцуураас 3-5 дахин их байдаг. Ижил төрлийн дулаан дамжуулах ажлыг гүйцэтгэхийн тулд уламжлалт дулаан солилцуурын хамардаг ялтсаар дулаан дамжуулах талбай дөнгөж ½-оос 1/3 хувьтай нь тэнцдэг.

Шаардлагатай жижиг талбай
Ялтаст дулаан солилцуур нь авсаархан бөгөөд нэгж эзэлхүүн дэх дулаан солилцох талбай нь уламжлалт дулаан солилцууртай харьцуулахад 4-5 дахин их байдаг. Ийм учраас, ижил төрлийн дулаан дамжуулах ажлыг гүйцэтгэхийн тулд уламжлалт дулаан солилцуурын хамардаг ялтсаар дулаан дамжуулах талбай дөнгөж 1/5-аас 1/10 хувьтай нь тэнцдэг

Бохирдлын бага коэффициент
Ялтаст дулаан солилцуурт урсаж байгаа шингэн нь хурд багатай үедээ ч гэсэн маш их хүчтэй хөдөлгөөнийг үүсгэж болно. Ийм төрлийн автомат угаалга нь бохирдол хуримтлагдах боломжийг арилгадаг. Зэвэрдэггүй гөлгөр ган дээр бохирдол наалдах нь хүндрэлтэй байдаг. Ийм учраас, ялтаст дулаан солилцуурын бохирдлын коэффициент нь бусад төрлийн дулаан солилцууртай харьцуулахад бага байдаг. 

Хэд хэдэн хэрэгслэлээр дамжуулан дулаан солилцох
Ялтаст дулаан солилцуурт тусгаарлах дунд ялтас суурилуулснаар тоног төхөөрөмж нь гурав буюу олон хэрэгслэлээр дамжуулан дулаан солилцоо явуулдаг бол бусад төрлийн дулаан солилцуурын хувьд боломжгүй байдаг. 

Энгийн цэвэрлэгээ: 
Ялтаст дулаан солилцуурын дарсан боолтыг авснаар ялтсын шаваасыг суллаж болох ба ялтсыг авч цэвэрлэж болно. 

Өөрчилж болох дулаан дамжуулах талбай:
Дарсан боолтыг сууллаж ялтсыг нэмснээр (багасгах) дулаан дамжуулах талбайг нэмж (багасгаж) болно. Шаардлагатай хэдэн ялтсыг суурилуулснаар шаардлагатай урсгалыг бий болгох буюу дулаан дамжуулах нөхцлийг шинээр тохируулж болно.

Copyright © 2024 Тотком сервис ХХК

Design & Development By Gurutag LLC

Please publish modules in offcanvas position.