|
“ ТОТ КОМ СЕРВИС” ХХК-НЫ ТАНИЛЦУУЛГА |
|
“ТОТ КОМ СЕРВИС” ХХК нь 2000 оны 7-р сарын 01-нд байгуулагдсан.Тус компани нь барилга сантехникийн засвар угсралт үйлчилгээ, аялал жуулчлал, зуучлал, гадаад дотоод худалдаа, хортон шавьж устгал, ариутгал зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2000-2009 онд Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйн салбарт төрөл бүрийн инженерийн тоног төхөөрөмж нийлүүлж суурилуулж ирсэн, Барилга Хот Байгуулалтын Яамны БУ00498/07 тоот тусгай зөвшөөрөлтэй, Израйль улсын “HOP Еngineering” компани, Шведийн “Алфа лавал“ компани, БНСУ-ын “Scale buster” компани, Шанхайгийн “Ассишион” компаниудын Монгол дахь албан ёсны дистрибьютер бөгөөд 2007 онд Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас шалгаруулсан ТОП-100 аж ахуйн нэгжид өрсөлдөгч 50 компаний нэгэнд шалгарсан компани юм. Тус компани нь Улаанбаатар хотын нийтийн зориулалттай орон сууцны байшингийн халуун хүйтэн усны болон халаалтын шугам хоолойд усны хатуулгаас сэргийлж, ус сайжруулагч тоног төхөөрөмжийг төслийн хүрээнд суурилуулах, мөн нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагуудад олон улсын стандартад нийцсэн чанар сайтай тоног төхөөрөмж , сэлбэг хэрэгсэл болон туслах материал нийлүүлэн Усны чиглэлээр мэргэжсэн компани болох зорилт тавин ажиллаж байна. |
|
2010 оны Marchын 10, Wednesday гариг, 17:45 |
|
Нийслэл хотын усан хангамжийн систем, шугам сүлжээг сайжруулахад орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэн, тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж байгааг нь онцолж ТОТ КОМ СЕРВИС ХХК-ий Ерөнхий Захирал Д.Жаргалсайхан нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “2009 оны Дэвшилтэт технологи, know-how нэвтрүүлэгч Энтрепренёр Хатагтай”- аар шалгарч 2010 оны 3 сарын 5-ны өдөр “Lady Enterpreneur-2009” шагнал гардуулах ёслолын ажиллагаан дээр Цом, Хүндэт Өргөмжлөлөө гардан авлаа.
 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
Технологийн мэдээ, мэдээлэл |
|
2010 оны Februaryын 22, Monday гариг, 10:06 |
|
“Atlantium” Усыг оптик аргаар халдваргүйжүүлэх технологи 2003 онд үүсгэн байгуулагдсан Атлантиум компани нь усыг халдваргүйжүүлэх салбарт эргэлт хийсэн технологийн чиглэлийн дэлхийн тэргүүний үйлдвэрлэгч юм. Энэхүү шинэ технологи нь 2007 онд өөрийн бүтээгдэхүүний хийц байдал цэвэрлэх үйл ажиллагаагаараа Хүнсний Технологичидын Олон Улсын Хүрээлэнгийн шагнал гардуулах ёслолын ажиллагаан дээр тэргүүн дээд шагналыг хүртсэн юм.  Уснаас гадуурх хэт ягаан туяаны системийг ашигласанаараа химийн бодисын хэрэглээ, хадгалалтаас ангижирч мөн бодисыг зөөвөрлөх явцад учирч болзошгүй асгарах эрсдэл багасч байгаа юм. Мөн бид хлорын диоксидыг ашиглах явцад хүнсний тоног төхөөрөмжүүд исэлдэх, зэвэнд идэгдэх асуудлууд үүсдэг байсан. Харин одоо хлорын иймэрхүү асуудлууд эцэслэж байгаа хэдий ч хотын хэрэглээний усыг хлоржуулан гарган авч, хэрэглэсээр байгаа нь харамсалтай юм. |
|
Дэлгэрэнгүй...
|
|
|