Суурилуулах заавар

Шугам хоолойг зохих ёсоор суурилуулах

Хэрэв хоолойг Зураг 2-7-д заасны дагуу идэвхитэй даралтат ялтастай холбовол цаашид цэвэрлэгээ болон үзлэгийг Зураг 2-8-д заасны дагуу гүйцэтгэхийн тулд чиглүүлэх хэсэг дээрх хоолой (1) болон холбоос (2)-ыг задлаж болохоор угсарна.

Идэвхитэй даралтат ялтас дээр угсарсан хоолой (3) нь ялтсын шаваасыг чигжихийн тулд зөөлөн байх ёстой. Дээр дурдсан шаардлагыг хангахын тулд уян хоолойг ашиглаж болно. Бүх хоолойг зохих ёсоор тулж өгөх ёстой бөгөөд ингэснээр ялтаст дулаан солилцуурыг хэт их ачааллаас сэргийлж чадна. Газар дээр нь цэвэрлэх CIP дулаан солилцуурын хувьд, дулаан солилцуурыг нээж цэвэрлэхгүй нөхцөлд хэрэглэнэ. Хоолойн материал болон хоолойн хуваарилалттай холбоотой илүү дэвшилтэт загварыг ашиглана.


Хэт өндөр даралтаас хамгаалах нь

Хэт өндөр даралтаас хамгаалах төхөөрөмж (Зураг 2-9)-ийг бүтээгдэхүүнийг танилцуулсан хавтан дээр заасан даралтаас давсан тохиолдолд суурилуулна. Насос ажиллаж эхлэх, шингэн дулааны өргөсөх буюу хавхлаг шилжих үед даралт ихсэж болно.


 

Даралтын импульс

Ялтаст дулаан солилцуур нь даралтын импульст их мэдрэг байдаг. Энэ нь ашиглалтанд оруулах туршилт, асаах буюу анх ажиллуулж эхлэх үед байнга тохиолддог. Бид даралтын өөрчлөлтөөс сэргийлэхийн тулд пневматик тохируулагчтай хавхлаг суулгах, хаалттай үед эргэлтэд унтраах реле нэмж насосыг автоматаар ажиллуулж эхлэх төхөөрөмжийг суурилуулахыг зөвлөдөг.


 

Хамгаалалтын хаалт

Дор дурдсан тохиолдолд хамгаалалтын хаалт суурилуулах шаардлагатай: 
Шингэн алх нь ялтсын шавааст гоожилт үүсгэх буюу гэмтэлтэй Битүүмжлэх жийргэвч нь ялтсын шавааст гэмтэл учруулж болзошгүй. 
Орчин нь зэвэнд идэмхий байдаг. 
Өндөр температурын үед бохирдол үүсэж болзошгүй. 
Орон нутгийн засаг захиргаанаас ийм шаардлага тавьсан. 
Accessen компани янз бүрийн ялтаст дулаан солилцуурт зориулсан асгаралтаас сэргийлэх хаалт нийлүүлнэ.


Дулаан тусгаарлалт

Хамгаалалтын хаалтанд зориулан дулааны тусгаарлагч шаардлагатай болвол APV-ээс дулаан тусгаарлах корпус олгож болох ба энэ нь дулаан солилцуурт яг таарна. Корпусыг авахын тулд холбогч хоолойг буулгах шаардлагагүй.

 

 

Copyright © 2019 Тотком сервис ХХК

Design & Development By Gurutag LLC

Please publish modules in offcanvas position.