Ажиллагаа

Tөхөөрөмжийг ажиллуулж эхлэх

Ажиллуулж эхлэхээс өмнө дахин боловсруулах системийг усаар дүүргэж агаарыг гадагшлуулахын тулд дахин боловсруулах насосны агаар гадагшлуулах хавхлагийг нээнэ.

Дахин боловсруулах насосны гарах хавхлагийг хааж насосны арын орох хавхлагийг нээгээд дахин боловсруулах насосыг ажиллуулна.

Ууршуулах, өндөр температуртай усны урсгалыг дулаан солилцуур руу оруулахын тулд ялтаст дулаан солилцуурын орох хавхлагийг удаанаар нээнэ. Даралт, температурыг хэт өндөр болгохгүйн тулд системийн даралт, температур хэрхэн өөрчлөгдөж байгааг ажигла. 

Усны конденсацийг усны сав руу шилжүүлэхийн тулд дулаан солилцуурын доод хэсэг дэх усны конденсацийн гарах хавхлагийг аажмаар нээнэ. Гэхдээ, усны саванд ууршилт үүсэхээс сэргийлнэ. Хэрэв халаах хэрэгсэл нь өндөр температуртай халуун ус байвал дахин боловсруулалтын эсэргүүцлийг бууруулахын тулд хавхлагийг бүрэн нээнэ. 

Тайлбар: системийн даралт нь хийцийн даралтад хүрсэн тохиолдолд даралт хянагчийн тогтмол даралтын цар хүрээг тохируулж даралтын хавхлагийг чөлөөлснөөр даралт чөлөөлсөн утга нь ижил болж системийн аюулгүй ажиллагааг хамгаална.


Tөхөөрөмжийн суурь болон суурилалтад тавих шаардлагууд

1.    Тоног төхөөрөмж болон хананы хоорондох хамгийн бага зай 0.5 м, тоног төхөөрөмж болон бусад байгууламжуудын хоорондох хамгийн бага зай 1.5 м байвал суурилуулалт, засвар үйлчилгээ хийх боломжтой байна. 
2.    Бохир усыг гадагшлуулах гаралтыг техникийн шугам хоолой дээр байрлуулах ба голч нь 50 мм-ээс багагүй байна.
3.    Өрөөнд ус зайлуулах суваг хийх шаардлагатай бөгөөд энэ нь үйл ажиллагаа, засвар үйлчилгээнд саад учруулах ёсгүй.
4.    Тоног төхөөрөмжийн цахилгаан дамжуулах хоолойн болон тоног төхөөрөмжийн оролт, гаралтын хоорондох зай 100 мм-ээс илүү байна. 
5.    Тоног төхөөрөмжийн суурь, холбох хоолойн байрлалд ямар нэг алдаа байхгүй гэдгийг баталгаажуулсны дараа суурилуулж, ажиллуулна. 
6.    Суурилуулсны дараа, дулаан солилцуураар дамжих усны урсгалыг бөглөхгүйн тулд дулаан солилцох төхөөрөмжийг угааж холбоно. 
7.    Цахилгаан дамжуулах хайрцаг болон тоног төхөөрөмжийн газардуулга нь загвар хийцийн шаардлагыг хангана.


Анхаарах зүйлс

Тоног төхөөрөмжийг дор дурдсан нөхцөлд шалгана:

•    Насос хэвийн бус ажиллаж эхлэх, дуу чимээ гаргах, муу халаах (гар түлэх), 
•    Тоолуур нь буруу заах, 
•    Системээс ноцтой дусаал гоожих
•    Усны конденсаци нь уур-ус солилцох үед хэт халах (хоёр дахь ууршилт), усны конденсаци бөглөрөх, ус солилцох үед циркуляци хэвийн бус явагдах, өндөр температуртай усны хоёр дахь ууршилт болох. 

▲Дахин боловсруулах систем руу ус дүүргэхээс өмнө насосыг ажиллуулахыг хатуу хориглоно. 
▲Энгийн дулаан солилцуурын халаах хэрэгслэлийн температур 1800С-аас хэтрэх ёсгүй. Хэрэв 1800С их бол тоног төхөөрөмжийг өндөр температурын төрөл гэж тэмдэглэнэ.


Ажиллагааг зогсоох

•    Ууршуулагч (эсвэл өндөр температурын ус)-ийн орох хавхлагийг хааж боловсруулах температурыг буулгана. 
•    Эргүүлэх насосыг цахилгааны эх үүсвэрээс салгана
•    Дахин боловсруулах хавхлагийг хаана
•    Төв цахилгааны тэжээлийг салгана

Copyright © 2019 Тотком сервис ХХК

Design & Development By Gurutag LLC

Please publish modules in offcanvas position.