AW(S)Z ухаалаг болон AW(S)-C дээд зэрэглэлийн дулаан солилцох төхөөрөмж
Ухаалаг хяналт, бүтэн хяналтын үйлдэл, хяналтын өндөр нарийвчлал, найдвартай бөгөөд тогтвортой ажиллагаа
Багц төхөөрөмж нь дулааны эх сурвалж, халуун усыг хүрээлэн буй температур, анхан болон хоёр дахь шатлалын шугам хоолойн шугам сүлжээ, даралт зэрэг параметруудын дагуу тохируулж чадна. Энэ нь системийн ажиллагааны үеэр дулааны энерги болон цахилгааны энергийг илт хэмнэдэг.
Системийн бүрэлдэхүүн нь маш найдвартай ажилладаг. Үйл ажиллагааны үндсэн бүрэлдэхүүнийг импортоор оруулж ирдэг нь тогтвортой бөгөөд удаан хугацаанд ажилладаг. Системийн даралт, температур болон урсгалын автомат хянагч нь маш ухаалаг бөгөөд автомат ажиллагаатай учир ажиллуулахад хялбар байдаг. Төхөөрөмжийг хүн ажиллуулах шаардлагагүй бөгөөд алсын зайнаас хяналт тавих боломжтой. Одоогийн байдлаар төхөөрөмжийг автомат буюу гар ажиллагаанд шилжүүлж бoлно.
Багц төхөөрөмж нь хийц сайтай, авсаархан бүтэцтэй юм. Энэ нь бага зай эзэлж дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хэмнэх ба засвар үйлчилгээ хийх, суурилуулахад хялбар байдаг. Энэ нь дулаан нийлүүлэхэд тавигдах шаардлагыг ямар ч нөхцөлд хангаж чадахын зэрэгцээ бусад төрлийн бүтээгдэхүүнийг орлох шинэ эриний бүтээгдэхүүн болоод байна.









