Угсрах
Ялтас болон битүүмжлэх жийргэвчүүдийг шалгах.
Ялтас болон битүүмжлэх жийргэвч тус бүрийг анхааралтай шалга. Ямар нэг бохирдол буюу согог байх ёсгүй.
Угсрахаас өмнө битүүмжлэх жийргэвч болон ялтсыг бүрэн цэвэрлэсэн байх ёстой.
Бохирдол, шохой болон сэвийг бүрэн арилгасан байна.
Хэрэв материал нь тосолгооных бол битүүмжлэх жийргэвчийн холбох хэсгийн тосыг арилгана.
Элс зэрэг жижиг гадны биет нь битүүмжлэх жийргэвчинд гэмтэл, дусаал үүсэх шалтгаал болж болно.
Суллаж авсан битүүмжлэх жийргэвчийг болгоомжтой цэвэрлэж наана. Цэвэрлэхийн өмнө Paraclip жийргэвчийг авсан байна.
Согогтой аливаа ялтсыг солино. (Хуудас 6, 20-р хэсгийг харна уу).
Ялтсыг тавь
Хэрэв ялтсыг хүрээнээс нь салгасан бол буцаагаад анх байсан ялтсын шаваас дээр байрлуулна.
Урсгалыг чөлөөтэй нэвтрүүлэхийн тулд ялтас болгон 1800 эргэх ёстой (Зураг 5-7).
Хэд хэдэн дамжуурга бүхий ялтаст дулаан солилцуур нь серийн дугаартай байна. Тогтмол даралтат ялтас №1 дугаартай байна. Бүх дугаар нь дээшээ харж дэс дарааллаараа байрласан байна.
Зөв угсарсан бол ялтсын ирмэг нь зөгийн үүр шиг бүтэцтэй болно. Зураг 5-8-ыг хар.
Хэрэв эхний буюу хэд хэдэн ялтас сайн эргэхгүй бол үүсэх хэлбэр нь нэг хэвийн байна. Зураг 5-9-ийг харна уу.









