Угсрах

Ялтас болон битүүмжлэх жийргэвчүүдийг шалгах.
Ялтас болон битүүмжлэх жийргэвч тус бүрийг анхааралтай шалга. Ямар нэг бохирдол буюу согог байх ёсгүй.
Угсрахаас өмнө битүүмжлэх жийргэвч болон ялтсыг бүрэн цэвэрлэсэн байх ёстой.

Агаарыг гадагшлуулах

Ажиллах температур болон даралтад хүрвэл систем доторх агаар гадагшлах ёстой.
Шингэний урсгал хангалттай байх нөхцөлд ялтаст дулаан солилцуураас агаарыг гадагшлуулж болно.
Ялтаст дулаан солилцуур дахь агаар нь дулаан дамжуулах коэффициентийг бууруулж, өссөн эсэргүүцлийг нэмэгдүүлж улмаар зэврэлт үүсэх боломжийг бий болгодог.

Ажиллаж эхлэх үед дусаал гоожих

Анх удаа ажиллуулж эхлэх үед бага зэргийн дусаал гарч болно. Ялтсын шаваас болон Битүүмжлэх жийргэвчийн температур зохих ажлын температурт хүртсэн бол дусаал нь автоматаар зогсоно.

Хаах ба дахин ажиллуулах

Хаах болон дахин ажиллуулах үед дор дурдсан шаардлагуудыг хангана:
Даралтыг нэмэгдүүлэх/бууруулах хурд нэг минутад ±10 Бараас хэтрэхгүй.
Температурыг нэмэгдүүлэх/бууруулах хурд ±10С-аас хэтрэх ёсгүй.

Finland Sevastopol joomla