Зуун мянган айлын орон сууцыг хэзээ барих вэ?
Монголын мянга мянган залуус, мянга мянган бага дунд орлоготой иргэдийн байртай болох мөрөөдөл унтарсангүй. Хэдийгээр байрны үнэ өдрөөс өдөрт өсч байгаа ч бага дунд орлоготой иргэдийн орон сууцтай болох горьдлого одоо ч тасраагүй хэвээр байна. Тэд хүлээсээр л, цаг хугацаа урссаар л. Хуанлийн хуудас нэг нэгээр урагдсаар шинэ он гарахад ердөө ганцхан сар л үлдлээ. Гэтэл 2011 онд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бага дунд орлоготой иргэдийг байртай болгох хөтөлбөр “0” хэвээр байгаа.




ИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулиудын нэгтгэсэн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжлэг хүлээсэн саналын томъёоллоор санал хураалгаж буй юм. Тухайлбал, гадаад улсад суугаа Монгол Улсын иргэдээс санал авах журмыг Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны асуудал эрхэлсэн сайд хамтран гаргана гэснийг гишүүдийн олонх дэмжлээ. Мөн энэхүү төслийн 20.11 дэх хэсгийг нягтлан шалгаж, тухайн хэсгийн сонгогчдын нэрсийн жагсаалтыг санал авах өдрөөс 25 –аас доошгүй хоногийн өмнө гаргаж, хоёр хувь үйлдэнэ гэснийг хасахаар санал гаргасныг УИХ-ын гишүүд дэмжлээ.