MAN-ийг мал дээр гаргая
Хот, хөдөөний сургуульд “мал дээр гарна” гэж стратегийн зорилтоо аль эрт тодорхойлчихсон хүүхдүүд хааяа тааралддаг байж билээ. Хичээлээс хичээл дээр унтаж, тоглож, юу дуртайгаа л хийдэг тэдний “малчин заяа”-г багш нар нь хүртэл хүлээх зөвшөөрөөд хичээлээ сургах ч сонирхолгүй, нөгөөдүүлдээ хичээл зааснаас хаданд очиж хашгирсан нь дээр байдагсан.
За, тэгээд заалаа ч сонсохгүй, сонслоо ч ойлгохгүй. Тэгсэн мөртлөө бүхнийг өөрсдийнхөөрөө тайлбарлана, бас их пээдгэр. Яагаад гэвэл, тэдэнд хичээл хийсэн ч хийгээгүй ч ялгаагүй “эх орны алтан гурав” баталгаатай байдагсан. Өнөөдөр “гэрийн даалгавраа сайн хийгээгүй” мөртлөө “эх орны алтан гурав”-т зүтгэж байгаа МАН (MAN) яг ийм харагдаж байна.



