PH Testr 1

Энэхүү багаж нь байгаль дээрх ус болон хэрэглээний усны чанарыг хэмжигч юм. Энэхүү шалгагч багажыг сонгох нэгэн ашигтай тал бол усны хамгаалалттай уг PH тодорхойлогчийг  хэрэглэгч шаардлагатай гэсэн үедээ багажын их биед ямар нэгэн гэмтэл учруулахгүйгээр түүнээс электродыг нь салган авах бололцоотой юм.

Micro Ray PRO

Аль ч хэрэгцээний температурын нөхцөлд ажлын гүйцэтгэл өндөр байж, шалгах, оношлох, илрүүлэх чадвартай термометр юм. Уг багаж нь контактгүй учир хөдөлгөөнтэй, саадтай, эсвэл халаасан байгаа ямар ч обьектыг хэмжиж чаддагаараа давуу талтай. Лазерийн цэгэн гэрлээр тусгах систем нь зорилтот цэгийг зөв оновчтой онож нэг секундын дотор гэрэлтэй дэлгэцэн дээр гадаргуугын температурыг илрүүлж харуулдаг юм.

Контактгүй термометр /дулаан хэмжигч/ ST-380

Ашиглахад хялбар бага аврын, бат бөх багаж юм. Зөвхөн онилоод товчлуур дараад, бараг секундээс ч бага хугацаанд гадаргуу дээрх  температурыг уншиж болох юм. Мөн халуун болон аюултай эсвэл хүрэхэд хэцүү обьетүүдийн гадаргуу дээрх температурыг ямар ч холболтгүйгээр аюул осолгүйгээр хэмжиж чадна.

Өрөө тасалгаан доторх дотоод агаарын чанарыг шалгагч, илрүүлэгч төхөөрөмж

Бохир агаараас шалтгаалаад хүний биед янз бүрийн өвчин үүсэх, ядрах, тогтвортой төвлөрч чадахаа болих зэрэг олон уршигтай. Харин энэхүү багаж нь хүн ам ихээр төвлөрсөн үйлдвэрийн газар, албан өрөө, анги танхим, эмнэлэг, зочид буудал зэрэг CO2  өндөр түвшинд хуримтлагдсан газруудын дотоод агаарын чанарыг  шалгаж илрүүлэхэд нэн тохиромжтой юм.

Finland Sevastopol joomla