Халаалтын кабель МАТ угсрах
Халаалтын кабель матийг угсрах зааварчилгаа
Алхам 1.
Шалыг тоос шорооноос цэвэрлэнэ. Кабелийн хүйтэн үзүүр нь шалнаас дээш гарч байгааг шалган баталгаажуул. Кабель матын ороомгийг кабелийг дээш нь гарган задална.
Алхам 2.
Ирмэгт хүрээд матыг хайчил, гэхдээ кабелийг хайчилж болохгүй.
Алхам 3.
Кабелийн шугамыг таслалгүйгээр матыг эсрэг чиглэлд эргүүлэн нугална.
Алхам 4.
Матыг зураг дээр үзүүлснээр эвхэнэ.
Алхам 5.
Та ашиглахаар төлөвлөж байгаа эцсийн хучилтынхаа төрлөөс хамааран хавтангийн цавуу буюу шавар, өнгөлгөөг түрхэнэ үү.
Суурилуулахаас өмнөх зааварчлагууд
1. Угсрахаас хананы гадаргуу цэвэрхэн байгаа эсэхийг шалган, тоос болон бусад өөр зүйлс байхгүйг магадлана.
2. Гадаргуугийн талбайг хэмжиж зохих хэмжээтэй кабелийн матыг сонгоно.
3. Кабелийн шугамнуудын хооронд 5 см зайг үлдээнэ үү.
4. Кабелийн шугамнууд хоорондоо огтлолцож, нийлэхгүй байгааг анхаарч магадал. Энэ нь хэт халаахад хүргэж кабелийг солихоос өөр аргагүй болгоно.
5. Матыг хайчлахдаа кабелийг хэрхэвч хайчлах буюу нэгтгэж болохгүй.
6. Өнгөлгөө, шавар хийхэд эсвэл хавтангийн цавууг түрхэх үед анхааралтай байх, кабелийг хурц үзүүртэй зүйлээр гэмтээхээс сэргийл.
7. Бетон шалан дээр угсрахаас өмнө суурилуулахын үедээ бетон шавар бүрэн хатсан эсэхийг заавал шалгаж магадал.
8. Угсарч дууссаны дараа кабель гэмтсэн эсэх,ийг шалгаж хүчдэлийг шалга.
9. Угсралтыг дууссаны дараа тавьсан өнгөлгөө гадарлагааг бүрэн хатаж дуустал системийг асааж болохгүй.
10. Бусад техникийн асуудлаар Худалдагчид хандана уу.
Чанарын баталгаа.
Угсралтыг зааварчлагааны дагуу хийсэн, зохих шалны өнгөлгөөг тохируулж хэрэглэсэн нөхцөлд Дэу Энертек нь кабелийн мат халаалтын системд 10 жилийн баталгааг гаргана.



