Water Expo China

“Water Expo China” үзэсгэлэн нь 2009 оны 11 сарын 18-20-ны өдрийг дуустал БНХАУ-ын Бээжин хотын “Бээжингийн үзэсгэлэнгийн төв”-д зохиогдсон ба энэхүү үзэсгэлэн нь устай холбоотой бүхий л асуудлыг хамран явагдсан юм. Зөвхөн Хятад улсад л зохион байгуулагддаг уг үзэсгэлэнг Хятадын Гидравлик Инженерийн Нийгэмлэг болон Шанхайн Messe Frankfurt байгууллага  хамтран зохион байгуулж Хятадын худалдааны Яамнаас сайшаагдан, Усны нөөцийн яамнаас ивээн тэтгэж явуулсан. 2009 онд уг “Water Expo China”  үзэсгэлэнд нийт 10 000 гаруй зочид, төлөөлөгчид оролцсон ба олон талын асуудлуудыг хамран зохиогдсон өргөн хүрээ бүхий үзэсгэлэн болж чадсан юм.

 

Water Expo China 2009 үзэсгэлэнгийн хамарсан асуудал:

  • Устай холбоотой тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл
  • Ундны усны аюулгүй байдлыг хамгаалах тоног төхөөрөмж, технологи
  • Усны урсгалын хяналт, хуурайшилтаас урьдчилан сэргийлэх технологи
  • Гидро хүчний тоног төхөөрөмж болон технологи
  • Усжуулалтын технологи, тоног төхөөрөмж
  • Уснаас шалтгаалсан  газрын элэгдлээс урьдчилан сэргийлэх технологи
  • Усны консерваци, хадгалалтын бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж
  • Усны нөөцийн мэдээлэл сүлжээ
  • Усан хангамж, бохир усны технологи, тоног төхөөрөмж
  • Ус боловсруулах төхөөрөмж, шинэ технологи

Water Expo China 2009 үзэсгэлэнд оролцсон зочид:

  • Экспорт, импорт, дистрибьютерийн компаниуд
  • Засгийн газар, яамдууд
  • Орон нутгийн засгийн газрын төлөөлөгчид
  • Усны нөөцийн менежментийн салбарын мэргэжилтнүүд
  • Гидроэлектроникийн төслийн мэргэжилтнүүд
  • Барилга байгууламж & Инженерийн компаниуд
  • Хөрөнгө оруулалт & Санхүүжилтын байгууллагууд
  • Хотын барилгын салбарын нийлүүлэгчид болон дизайнерүүд
  • Их, дээд сургуулиуд, институт, хүрээлэнгүүд
  • Нийгэмлэг, Холбоодууд
Finland Sevastopol joomla