WATEC, Israel 2009
“WATEC, Israel 2009” олон улсын худалдааны үзэсгэлэн яармаг нь 2009 оны 11 сарын 17- 19-ны өдрүүдэд Израйль улсын Тель Авив хотын “Tel Aviv” Үзэсгэлэнгийн Төвд зохион байгуулагдсан юм. Энэхүү олон улсын худалдааны үзэсгэлэн нь 2007 онд анх зохиогдсон бөгөөд ойролцоогоор 250 гаруй үзэсгэлэн гаргагч, 81 орны 19000 гаруй зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон байна. 2009 оны хувьд уг олон улсын үзэсгэлэн 2 дахь удаагаа зохиогдсон билээ.
“Watec-2009” олон улсын худалдааны үзэсгэлэн нь хэрэглээний эх сурвалжийн таатай нөхцөл, бодлогын өөрчлөлт, техникийн инновацийн харилцан үйлчлэлийн нөлөөлөл, олон улсын амжилтууд, тогтвортой хөгжлийн ололтууд, сүүлийн үеийн болон ирээдүйд үүсч бий болох шийдвэр, шийдлүүдийг хамарч зохиогдсон ба дэлхий нийтээр нүүрлээд байгаа улс орнуудын ус, эрчим хүч болон байгаль орчны технологийн асуудлуудыг онцлон үзэсгэлэндээ тусгасан. Ялангуяа усны эрчим хүчтэй холбоотой сэдвүүд болох усны үр ашгийн шийдлүүд,усны аюулгүй байдал, давсгүйжүүлэлт, усжуулалтын үр ашигтай систем, ус цэвэршүүлэлт, бусад эрчим хүчний шийдлүүд энэхүү Үзэсгэлэн яармагийн явцад хэлэлцүүлэгдсэн болно.
Энэхүү үзэсгэлэнд оролцохоор 9 хүний бүрэлдэхүүнтэй групп аялалын баг 2009 оны 11 сарын 15 ны өдөр Улаанбаатар хотоос нисч эхлээд Израйлийн “Watec-2009” үзэсгэлэнд оролцсон бөгөөд түүний дараагаар 11 сарын 19ны өдөр Бээжин хотноо ирж “Water Expo China” үзэсгэлэнд мөн оролцсон билээ.



