Water Expo China

“Water Expo China” үзэсгэлэн нь 2009 оны 11 сарын 18-20-ны өдрийг дуустал БНХАУ-ын Бээжин хотын “Бээжингийн үзэсгэлэнгийн төв”-д зохиогдсон ба энэхүү үзэсгэлэн нь устай холбоотой бүхий л асуудлыг хамран явагдсан юм. Зөвхөн Хятад улсад л зохион байгуулагддаг уг үзэсгэлэнг Хятадын Гидравлик Инженерийн Нийгэмлэг болон Шанхайн Messe Frankfurt байгууллага  хамтран зохион байгуулж Хятадын худалдааны Яамнаас сайшаагдан, Усны нөөцийн яамнаас ивээн тэтгэж явуулсан. 2009 онд уг “Water Expo China”  үзэсгэлэнд нийт 10 000 гаруй зочид, төлөөлөгчид оролцсон ба олон талын асуудлуудыг хамран зохиогдсон өргөн хүрээ бүхий үзэсгэлэн болж чадсан юм.

WATEC, Israel 2009

“WATEC,  Israel 2009” олон улсын худалдааны үзэсгэлэн яармаг нь 2009 оны 11 сарын 17- 19-ны өдрүүдэд Израйль улсын Тель Авив хотын “Tel Aviv” Үзэсгэлэнгийн Төвд зохион байгуулагдсан юм. Энэхүү    олон улсын худалдааны үзэсгэлэн нь 2007 онд анх зохиогдсон бөгөөд ойролцоогоор 250 гаруй үзэсгэлэн гаргагч, 81 орны 19000 гаруй зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон байна. 2009 оны хувьд уг олон улсын үзэсгэлэн 2 дахь удаагаа зохиогдсон билээ.

Finland Sevastopol joomla