"Тотком Сервис" ХХК

“Тот ком сервис” компани нь Израйль улсын “HOP engineering” компанид үйлдвэрлэсэн , Олон улсын чанарын стандартын “ISO 9001:2000” шаардлагыг  хангасан Р.Т.Н (prevent total hardness) маркийн усны хатуулгаас бүрэн сэргийлэх, усны чанарыг сайжруулагч төхөөрөмжийг анх   2001 онд  туршилтын журмаар суурилуулснаар тодорхой үр дүнд хүрч,  усны хатуулгыг бууруулахад ач холбогдолтой төхөөрөмж болох нь батлагдсан тул Р.Т.Н (prevent total hardness) ус сайжруулагч төхөөрөмжийн Монгол дахь албан ёсны борлуулагч болж ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар нийт  100-аад  объект дээр суурилуулаад байна.
“МОН-РТН усны чанарыг сайжруулагч төхөөрөмж” нь Улаанбаатар хотын дулаан болон усан хангамжийн систем, шугам сүлжээг ноцтойгоор доголдуулж, шийдвэрлэж  чадахгүй байгаа яндан хоолойн зэврэлтийн идэвхжилт, түүнээс үүсч буй хагжилт, бөглөрөлт, усны бохирдолтын асуудлыг шийдвэрлэх, өндөр үнэтэй инженерийн тоног төхөөрөмжийн эдэлгээний хугацааг уртасгаж, усны алдагдлыг бууруулах, шугам хоолой дахь элдэв төрлийн нян бактерийг бүрэн устгахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

 

Finland Sevastopol joomla